Mongolia Work day: 08:00-23:00

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД ТУСАЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн багш, оюутнууд өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 183 га талбайн хогийг түүсэн юм. Дотоод хэргийн их сургуулийн Эрхзүй, нийгмийн сургуулийн бакалавр, магистрын ангийн 500 гаруй оюутан залуус ийнхүү хамт олноороо цуглан, нийгэмд тустай ажлыг хийж, амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын ажилтан, албан хаагчид жилийн 4 улирлын турш өдөр бүр хүрээлэнгийнхээ талбайг цэвэрлэж арчилдаг. Ногоон байгууламжийн арчилгааны хамгийн гол ажлуудын нэг болох хог хаягдлыг түүх, талбай цэвэрлэх ажилд олон хувь хүн, аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусалсаар ирсэн. Тэдний нэг болох Дотоод хэргийн их сургуулийн багш, оюутнууд өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 183 га талбайн хогийг түүсэн юм. Дотоод хэргийн их сургуулийн Эрхзүй, нийгмийн сургуулийн бакалавр, магистрын ангийн 500 гаруй оюутан залуус ийнхүү хамт олноороо цуглан, нийгэмд тустай ажлыг хийж, амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм.

Намрын мод тарилт дууссан эхний өдрөөс арчилгааны ажил эхэлдэг. Харин арчилгааны ажлын хамгийн гол нь цэвэрлэгээ, усалгаа гэдэг мэдээллийг намрын мод тарилтын турш манай хамт олон иргэдэд өгсөөр байсан. Энэ дагуу ийнхүү Дотоод хэргийн их сургуулийн хамт олон санаачилга гаргаснаар нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлж, 140 мянган мод 98 хувийн амьдралтайгаар ургуулж байгаа Нийслэлийн Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалж, иргэдийн ая тухтай амарч салхилах орчинг бүрдүүлсэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайг цэвэрлэн, ногоон байгууламжийн ажилд тусаллаа.

Дотоод хэргийн их сургуулийн оюунлаг, сэтгэлтэй залуустаа баярлалаа.

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ