Mongolia Work day: 08:00-23:00

НАМРЫН ЦЭНЭГ УСАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА

Зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийснээр тарьсан мод бүхэн гүйцэд, хоргодолгүй ургадаг өндөр ач холбогдолтой.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн намрын цэнэг усалгааны ажил үргэлжилж байна. Тарьсан модоо 100 хувь ургуулах хамгийн чухал арчилгааны нэг нь энэхүү цэнэг усалгааны ажил байдаг. Иймээс тарьсан модыг арчлахдаа намрын улиралд “Цэнэг” усалгааг заавал хийж, ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад ус чийг өгөх зорилгоор хөлдсөн чигээр нь өвөлжүүлж орхидог. Цэнэг усалгааг хийхдээ мод сөөгний өсөлт зогсож тайван байдалд шилжсэн үед нь хийх ёстой. Намар оройн их хүйтрэлээс урьтаж энэхүү усалгааг хийх шаардлагатай.

Ийнхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар тарьсан мод бүрэн гүйцэд, хоргодолгүй ургадаг өндөр ач холбогдолтой. Түүнчлэн хөрөнгө мөнгө зарцуулан тарьсан моднууд бүгд бүрэн гүйцэд ургаснаар ногоон байгууламж нэмэгдэхээс гадна эдийн засгийн хохиролгүй, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ