Mongolia Work day: 08:00-23:00

НИЙСЛЭЛИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН МОД ТАРИЛАА

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д намрын мод тарилт үргэлжилж, байгууллага хамт олон үндэсний хэмжээний аянд нэгдсээр байна. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын хамт олон өөрсдийн гэсэн төгөлийг үүсгэн, 98 мод тарьж мод тарилаа.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д намрын мод тарилт үргэлжилж, байгууллага хамт олон үндэсний хэмжээний аянд нэгдсээр байна. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын хамт олон өөрсдийн гэсэн төгөлийг үүсгэн, 98 мод тарьж мод тарилаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэмээх энэхүү нийслэлийн ногоон байгууламжийн дөрөвний нэг хувийг дангаараа эзэлдэг, иргэдийн амарч тухлах төв цэг болсон энэ байгуулагыг үүсгэн байгуулахад хувь нэмрээ оруулж, төлөвлөлт зохион байгуулалтыг нь хийж байсан үе үеийн архитектор, инженерүүд, газар зохион байгуулагч нарын гаргасан гавьяаг мартахын аргагүй. Одоо ч эдгээр хүмүүсийн гар бие оролцож гаргасан зураг төслийн дагуу бүтээн байгуулалт төлөвлөлт маань явж байгаа. Төгөл үүсгэн, мод тарих тус арга хэмжээний нээлтийн үеэр НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга Ү.Оюунзул хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий нийтийн өмнө нэг тэрбум мод тарих аяныг эхлүүлэх санаачилгыг гаргасан. Монгол Улсын нийт газар нутгийн 70-80 хувь нь цөлжилтийн байдалтай байгаа энэ үед бид ирээдүй хойч үедээ уух ус, амьсгалах агаар, идэх хоолыг нь үлдээхийн мод тарих үйлийг зохион байгуулж байгаа нь зөв зүйтэй. Энэ ажилд манай хамт олон өндөр манлайлалтайгаар ажиллана. Хамгийн гол нь арчилгаа гэдгийг бид мод тарьсан хүн бүрт байнга сануулж байна” гэдгийг онцолсон юм.

Байгальд ээлтэй байж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн гэсэн төгөлөө үүсгэсэн Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын хамт олондоо баярлалаа.

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ