Mongolia Work day: 08:00-23:00

ЦЕГ-ЫН ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА ӨӨРСДИЙН ТӨГӨЛДӨӨ МОД НЭМЖ ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих Үндэсний хөдөлгөөнд Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Тээврийн цагдаагийн алба хаагчид нэгдэж, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байгуулсан өөрсдийн төгөлийнхөө тоо төрлийг нэмлээ. Энэ жил тохиож байгаа Тээврийн цагдаагийн албаны 85 жилийн ойг тохиолдан 85 ширхэг шар хуайс модыг тарьж суулгалаа.

Иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө цаг наргүй зүтгэдэг цагдаагийн алба хаагчид байгальд ээлтэй байж, дэлхийн дулаарлын төлөө хувь нэмрээ оруулан тарьж буй модыг хэрхэн зөв технологийн дагуу суулгах зөвлөгөөг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн инженер техникийн ажилчид өгсөн юм. Мөн НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга Ү.Оюунзул Тээврийн цагдаагийн албаны хамт олны өмнө нь тарисан 200 ширхэг жимсэлдэг мод “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 100 хувийн амьдралтай ургаж байгааг тодотгоод цаашдаа мод тариад орхих биш, тарисан модоо арчилж хамгаалах нь хамгийн чухал зүйл юм шүү гэдгийг сануулж байлаа.

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ