Mongolia Work day: 08:00-23:00

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭД МОД ТАРИХ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

Мод тарих их үйлсэд нэгдсэн иргэд үргэлж хамгийн сайхныг бодож сүсэглэн энд ирдэг. Тэдний нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн 8, 10, 13, 14, 17 хорооны Засаг дарга нар болон дээрх хорооны иргэд ирж мод тарин, хороо бүр өөрсдийн гэсэн төгөл үүсгэлээ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д намрын мод тарих өдрүүд үргэлжилж байгаа. Мод тарих их үйлсэд нэгдсэн иргэд үргэлж хамгийн сайхныг бодож сүсэглэн энд ирдэг. Тэдний нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн 8, 10, 13, 14, 17 хорооны Засаг дарга нар болон дээрх хорооны иргэд ирж мод тарин, хороо бүр өөрсдийн гэсэн төгөл үүсгэлээ. НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга Ү.Оюунзул мод тарилтын үеэр иргэдийн нийгмийн харилцааг шийдвэрлэх төрийн үйлчилгээний хамгийн анхан шатны нэгж болох хорооны ажилтан албан хаагчид ийнхүү нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрөөж, байгаль дэлхийдээ ээлтэй үйлийг хийсэнд баярлаж байгаагаа илэрхийлээд “Мод тарина гэдэг амар ажил биш. Хамгийн гол зүйл нь арчилгаа юм. Өөрөөр хэлбэл мод тарих ажлыг 100 хувь гэж үзвэл 99 хувь нь арчилгаа бас зөв усалгаа юм. Энэхүү зөвлөгөөгөө ч мод тарихаар ирсэн хүн бүрт захидаг. Бид жилийн дөрвөн улирлын турш хичээн ажилладаг” гэдгийг хэлж байсан юм..

Ийнхүү тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд Баянзүрх дүүргийн 8,10,13,14,17-р хорооны иргэдийн төлөөлөл идэвхитэй нэгдэн, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн мэргэжлийн, мэргэшсэн хамт олны заавраар ургах баталгаатай модыг тарьж суулгалаа.

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ