“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бий болгох зорилгоор олон ажлыг санаачлан зохион байгуулдаг. Үүний нэг болох Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулан тэргэнцэр хэрэгслийн агуулах болон хувцас солих өрөөг “Ахиллис Монгол” ОУБ-тай хамтран байгуулсан нь өнөөдөр нээлтээ хийлээ. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д өвөл, зундаа ирдэг нийт иргэдийн дотор бусдаас арай илүү дэмжлэг туслалцаа шаарддаг хүмүүс олон бий. Эдгээр иргэд тэргэнцэр, эд зүйлсээ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн төв офисст түр хадгалуулж, хувцасаа машин дотроо сольдог байсан юм. Иймээс “Ахиллис Монгол” ТББ санал санаачилга гаргаж, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга Ү.Оюунзул болон баг хамт олон нь бүрэн дэмжсэнээр ийнхүү хүссэн талбайд нь зориулалтын хувцас солих хүртээмжит байшинг байгууллаа. Ингэснээр Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын тэргэнцэр хэрэгслийн агуулах, хувцас солих хүртээмжтэй өрөөтэй болж байна.
Тус нээлтэнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын дарга Г.Тамир, НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн”-гийн дарга Ү.Оюунзул болон бусад албаны хүмүүс оролцлоо.
“Ахиллис Монгол” ОУБ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, өөртөө итгэлтэй байдлыг нь нэмэгдүүлж, дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой 2015 онд байгуулагдаж байсан юм. Анх тав зургаахан хүнтэй байсан энэ клуб олон зуун идэвхитэй гишүүнтэй болсон байна. Түүнчлэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилтаа хийдэг бөгөөд дэлхийн томоохон марафон гүйлтүүдэд оролцох боломж нээгдэж байгаа юм.
Түүнчлэн “Ахаллис Монгол” ТББ жил бүр “Итгэл-Найдвар-Боломж, Улаанбаатар” хэмээх бүх нийтийг уриалсан гүйлтийг зохион байгуулдаг. Энэхүү тэмцээн нь жил бүр ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллагддаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлтийн тэмцээн юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэ жил цахимаар буюу “Старва” апликейшн ашиглан цахимаар зохион байгуулахаар болж, өнөөдөр мөн нээлтээ хийлээ.
БУСДЫН ТӨЛӨӨ ЗОРИУЛСАН ҮЙЛС БҮХЭН ТӨГӨЛДӨР БАЙГ.