Зөвхөн Монголд, тэр тусмаа Монголын Алтайн өвөр говьд, дархан цаазтай газар амьдардаг мазаалай баавгай сүүлийн жилүүдэд устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа. Дэлхийн олон улсын байгууллагууд, байгаль хамгаалах сангаас мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, залууст мазаалай баавгайн тухай таниулах олон ажил хийж байгаа. Үүний нэг нь БОАЖЯ-наас 2018 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байгуулсан бамбаруушаа дагуулан явж буй мазаалайн баримал юм. Эх баавгай 2 бамбаруушаа дагуулан яваа уг баримал нь ховордоод байгаа энэ амьтны тоо толгойг нэмэгдүүлэх, өсгөж үржүүлэхийг бэлгэддэг.
Дэлхийн улаан номд орсон мазаалай баавгайг 1953 онд агнахыг хориглож, дархан цаазат амьтан болгосон юм. Гэсэн ч хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед хоол тэжээлгүйн улмаас тоо толгой нь хорогдсоор байна. Түүнчлэн хэдийгээр дархан цаазат амьтан боловч , өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолддог байна.
#Үндэсний_Цэцэрлэгт_Хүрээлэн
#Хайрлаж_ургуулсан_10_жил
#National_Garden_Park