Mongolia Work day: 08:00-23:00

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-ГЭЭС ТУРШЛАГА СУДАЛЛАА

Нийслэлийн Баянзүрх дүүрэг олон улсын жишигт нийцсэн “International garden of Mongolia” цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд БЗД-ийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээс туршлага судалсан юм.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д Баянзүрх дүүргийн удирдлагууд болон тус дүүрэгт шинээр байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөл ирж ажиллалаа.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг олон улсын жишигт нийцсэн “International garden of Mongolia” цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд БЗД-ийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээс туршлага судалсан юм.

Байгуулагдаад 10 гаруй жил болсон, Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа эзэлдэг, нийт 32 төрөл зүйлийн 140 гаруй мянган мод 98 хувийн амжилттай тарьж ургуулж чадсан үндэсний хэмжээний жишиг болсон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үйл ажиллагаатай танилцсан нь энэ юм. Энэ хүрээнд ерөнхий төлөвлөлт мод үржүүлэг, тохижилт, ургамал хамгаалал, хөрс газрын онцлог, усалгаа зэрэг олон асуудлаар "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн инженерүүдээс асуулт асууж, санал бодлоо солилцсон юм.

Туршлага судлах уулзалтын эхэнд НИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул байгууллагынхаа талаар товч танилцуулж, ногоон байгууламж, тохижилт бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх тал дээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа сонирхууллаа.

БЗД-ийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах бүтээн байгуулалтын ажил энэ онд эхэлж 2024 онд дуусгах ерөнхий төлөвлөгөөтэй байгаа. Тус цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх дүүргийн 23, 28-р хорооны нутаг дэвсгэрт нийтдээ 300 га талбайд байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн хүрээнд Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд болон бусад гадны сайн дурын байгууллагуудыг татан оролцуулж, төсөв санхүү, бүтээн байгуулалтын ажилд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах юм байна.