Манай улсад ургадаг олон төрлийн ховор нандин, сонин содон ургамлууд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байдаг. Тэдний нэг нь чимэглэлийн байцаа буюу “Брассика” юм. Энэ содон цэцэгт байцаа нь хүрээлэн буй орчиндоо өнгө үзэмж нэмэхээс гадна арчилгаа багатай, амь бөхтэй ургамал юм. Өвлийн улиралд 2-р сард тасалгаанд үрслүүлж, зун 6-р сарын эхээр буюу гаднах орчны шөнийн температур +10 хэмээс дээш болсон нөхцөлд хөрсөнд шилжүүлэн суулгадаг. Талбайд шилжүүлэн суулгасан гоёлын цэцэгт байцаа маш том хүрээлж, сарнайн хэлбэртэй ургадаг учир гаднах орчныг үзэсгэлэнтэй, тансаг болгон чимдэг. Түүнчлэн, арчилгаа шаарддаггүй бөгөөд усалгааг нь тохируулж ургуулсан “Брассика” өвлийн 11-р сар гартал цэцэглэдэг байна. Хэрэв та “Үндэсний цэцэрэгт хүрээлэн”-гээр зочлон зугаалж явахдаа энэ үзэсгэлэнт байцааг харахыг хүсвэл Ч. Лодойдамбын хөшөөгөөр зочлоорой.
Eco education
САРНАЙН ХЭЛБЭРТ ЧИМЭГЛЭЛИЙН БАЙЦАА БУЮУ “БРАССИКА”
“Брассика” гэх энэхүү содон цэцэгт байцаа нь хүрээлэн буй орчиндоо өнгө үзэмж нэмэхээс гадна арчилгаа багатай, амь бөхтэй ургамал юм.
Sep / 02 90