Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хогоо ангилж хаядаг болсон. Энэ бол байгаль дэлхийдээ оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм.
Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 3,5 сая тонн хог хаягдал үүсдэг. Улаанбаатар хотод 43 хувь нь буюу 1,4 сая тонн нь үүсч байна. Нийт хог хаягдлын 3 хувь нь буюу 105,000 тонн нь гялгар уутны хаягдал.
Манай улсад нийт гялгар уутны хаягдлын 4 хүрэхгүй хувийг нь дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үлдсэн хувь нь хог хаягдлын төвлөрсөн цэгт эсвэл ил задгайгаар хаягдаж байгаль орчныг бохирдуулсаар байна.
Гялгар уутны хэрэглээ нь бидний амьдралыг маш ихээр хөнгөвчилж, хэрэглээний амар хялбар байдлыг бий болгодог ч хаягдал болсоны дараа байгальд 300-1000 жилийн хугацаанд шингэхгүйгээр хөрсний бохирдол, элэгдэл, цөлжилтөд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болдог.
ЗОРИУЛАЛТЫН ХОГИЙН САВАНД ХОГОО АНГИЛЖ ХАЯЦГААЯ.