СҮХБААТАР ДҮҮРГИЙНХЭН “НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЦОГЦ СУРГАЛТ”-Д ХАМРАГДЛАА.
“Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн”-гийн хамт олон “НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЦОГЦ СУРГАЛТ” хийсэн дараагийн дүүрэг бол Сүхбаатар дүүрэг байлаа. Нийслэлийн төв цэг болсон энэ дүүрэгт ногоон байгууламж байгуулах, арчилж ургуулах тухай цогц сургалтыг цахим, заал хослуулсан хэлбэрээр халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж хийсэн юм. Тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул болон түүний баг хамт олныг талархан хүлээж авч, мод тарьж ургуулах их үйлсэд нь амжилт хүслээ.
Мэргэжлийн, мэргэшсэн манай хамт олон мод сөөг, ногоон байгууламж арчлах өөрсдийн арга туршлагаасаа тус дүүргийн ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг хүмүүстэй хуваалцан, энэ талаарх мэдлэг мэдээллийг харамгүй түгээсэн юм. Дүүрэг бүхэн ногоон байгууламжаа нэмэгдүүлж, хүн бүхэн экологийн боловсролоо дээшлүүлэх нь "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийнхний туйлын хүсэл билээ.
БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД
ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ
Leave your comment