Монголын байт харвааны холбооны 8-р их хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлаар дараагийн 4 жилд хийж хэрэгжүүлэх ажлууд, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцээд тус холбоог тэргүүлэн ажиллах Монголын байт харвааны ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгосон чухал үйл явдал болсон юм. Тус холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболд сонгогдон үүрэгт ажлаа хүлээж авлаа. Монголын байт харваачдын онцлох чухал тэмцээн уралдааныг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" дэх "Дайчин чанар-Тэсвэрийн талбар" 360 задгай талбайд зохион байгуулдаг.
Энэхүү олон улсын стандартад нийцсэн талбайг байгуулахаар байт харвааны тамирчид анх 2018 онд санаачилсан бөгөөд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ дэмжин, бүтээн байгуулалт хийх боломж нөхцөлөөр нь ханган ажилласан юм. Түүнчлэн иргэд, олон нийтийн хандив тусламжийн хүчээр богино хугацаанд барьж байгуулж чаджээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Дайчин чанар- Тэсвэрийн талбар” байт харвааны зориулалтын талбайд мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна иргэд, сонирхогчид ирж сум тавьж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүрэн боломжтой.
Сэтгэгдэл бичих