Доктор Н.Цагаанцоож "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн инженер, техникч, цэцэрлэгчидтэй уулзалт хийлээ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн инженерүүд өөрсдийн санаачилгаар ногоон байгууламжийн тухай мэдлэг мэдээллээ дээшлүүлж, ур чадвараа улам сайжруулах хүрээнд салбарынхаа эрдэмтэн, докторуудыг урьж уулзалт хийхээр боллоо.

ДОКТОР Н.ЦАГААНЦООЖ "ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"-ГИЙН ИНЖЕНЕР, ТЕХНИКЧ, ЦЭЦЭРЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн инженерүүд өөрсдийн санаачилгаар ногоон байгууламжийн тухай мэдлэг мэдээллээ дээшлүүлж, ур чадвараа улам сайжруулах хүрээнд салбарынхаа эрдэмтэн, докторуудыг урьж уулзалт хийхээр боллоо. Энэ ажлын эхлэл болгож Шинжлэх ухааны академийн газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүний ажилтан, доктор Н.Цагаанцоож ирж “Улаанбаатар хотын ногоон байгууламжид тархсан хортон, шавьж“ сэдвээр илтгэл тавьлаа.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ногоон байгууламжийн хэлтсийнхэн уг уулзалтад маш идэвхтэй хамрагдаж, хотын ногоон байгууламжийн өнөөгийн асуудал болоод хортон шавжтай тэмцэхэд тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн уялдаа холбоотой ажиллах зэрэг асуудлаар асууж тодруулан, санал солилцлоо.

 

Сэтгэгдэл бичих