МОД СӨӨГНИЙ ӨВЛИЙН АРЧИЛГАА

Мод сөөгний нөмөр хучлагыг 11-р сарын сүүл буюу хүйтний эрч чангарахаас өмнө мод сөөгөө дааруулахаас сэргийлэн хучиж, дулаалдаг.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь өвлийн улиралд мод сөөгөндөө цасалгаа хийх, нөмөрлөн хучих зэрэг арчилгааг хийдэг. Нөмөр хучлагыг 11-р сарын сүүл буюу хүйтний эрч чангарахаас өмнө мод сөөгөө дааруулахаас сэргийлэн хучдаг байна. Ийнхүү нөмөр хучлага хийж, бүтээх нь ургамлыг хэт хүйтрэх үеэр даарах, салхины аясаар чийг алдах, хаврын түлэгдэлтэд өртөхөөс хамгаалдаг чухал ач холбогдолтой арчилгаа юм. Мөн Улаанбаатар хотын нөхцөлд агаарын бохирдлоос үүсэх хөө тортгоос хамгаална. Гол төлөв жимсний болон гоёл чимэглэлийн мод сөөгөнд нөмөр хучлага хийдэг. Мөн нутагшуулан байршуулж байгаа мод сөөгийг заавал нөмөрлөж хучих шаардлагатай. Хучлагыг даавуун материалаар, мод бутандаа өмсгөх буюу бүтээн хучихад зориулсан загвараар хийх нь тохиромжтой.