ГОЛТ БОР

Гоёмсог сайхан цэцгээрээ хүн бүрийн харцыг булаадаг Голт бор мод 2-5м өндөр ургадаг, өнгөлөг, чамин мод юм.

ГОЛТ БОР 

Намрын “Мод тарих үндэсний өдөр”-т зориулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д үрслүүлж ургуулсан модны танилцуулгыг хүргэж байна.

Гоёмсог сайхан цэцгээрээ хүн бүрийн харцыг булаадаг Голт бор мод 2-5м өндөр ургадаг, өнгөлөг, чамин мод юм. Хавар 5-р сарын дунд үеэс 6-р сарыг дуустал хөх ягаан болон цагаан өнгийн цэцэг дэлгэрдэг. Цэцэглэх үедээ анхилам сайхан үнэр ялгаруулдаг учир үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах нь цөөнгүй. 

Голт борыг цэцэрлэгт хүрээлэн, ойн зурвас төгөл зэргийг байгуулахад түлхүү тарьдаг. Түүнчлэн гоёл чимэглэлийн зориулалтаар айл өрх, албан байгууллагын хашаанд тарихад нэн тохиромжтой сөөг юм.

Намрын “Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан иргэд олон нийт та бүхэн анхилам үнэртэй Голт бор модыг аравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд сонгож тариарай. 

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД

ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ

Сэтгэгдэл бичих