Фото мэдээлэл
МОД ҮРЖҮҮЛГИЙН АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилтан, албан хаагчид Монгол Улсын зөвлөх агрономич Ц.Баярын үүсгэн байгуулсан “Ногоон харш” ХХК-ны мод үржүүлгийн газар, хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа. Манай байгууллага 4 га талбайд мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “ТЭРБУМ МОД” Үндэсний хөдөлгөөний хүрээнд цаашид хүлэмжийн тоогоо нэмэгдүүлэх, дөрвөн улирлын хүлэмж барьж босгох, чанартай тарьц, суулгац бэлдэж, мод тарилтын тоогоо нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Мөн баруун талын талбайн автомашины зогсоол ашиглалтад орсонтой холбогдуулан энэ хэсэгт иргэдэд нээлттэй “МӨНХ НОГООН ХҮЛЭМЖ”-ийг байгуулах төслийн ажлыг эхлүүллээ.
01 сарын 27 285
Сэтгэгдэл бичих