ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИДТЭЙГЭЭ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэлийн ногоон байгууламжийн дөрөвний нэг хувийг дангаараа бүрдүүлдэг энэ байгууллагын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь талбай дээр албан ёсны гэрээ, зөвшөөрөлтэйгээр худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд болон байгууллага, аж ахуйн нэгж байдаг. Иймд урин дулаан болж, иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбай дээр албан ёсны гэрээ, зөвшөөрөлтэйгээр худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд болон байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Энэ үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн удирдлагууд болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл байлцаж цаашдын үйл ажиллагаанд баримтлах хууль дүрэм, хамтын ажиллагааны зарчмыг танилцуулсан юм. Ийнхүү иргэдийг тав тухтай цэвэр орчинд амарч зугаалах, биеийн тамир спортоор хичээллэн, экологид ээлтэй байж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд нь Үндэсний хэмжээний цэцэрлэгт хүрээлэн өндөр үүрэг оролцоотой байх бэлтгэлээ хангасаар байна.

Сэтгэгдэл бичих