ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан, уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Цэвэр усны хомсдолд байгаа олон улс орнуудыг усны хомсдолоос гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилготой билээ. “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” гэсэн сэдвийн хүрээнд энэ жил дэлхийн усны өдрийг тэмдэглэж усны ач холбогдлыг олон нийтэд таниулж, усыг зүй зохистой хэрэглэх дадал зуршлыг бий болгоход анхаарч ажиллах юм. Манай улсын нийт усны нөөцийн 80 гаруй хувийг гадаргын, 20 хүрэхгүй хувийг гүний ус эзэлдэг бөгөөд усны нөөц багатай орны тоонд багтдаг. Хэрэглээний усныхаа 85 хувийг газрын гүний усаар хангадаг нь харамсалтай байна. Усаа хэмнэж Эх дэлхийгээ хайрлая

Сэтгэгдэл бичих