Монгол хүн анх сансарт ниссэн өдөр

БНМАУ-ын түүхэнд онцгойлон бичигдсэн тэртээ 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа болон ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков нар “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, 3 дугаар сарын 30-нд оройн 7 цагт эх дэлхийдээ амжилттай буусан бөгөөд БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм. Өнөөдөр ийнхүү ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна.

Сэтгэгдэл бичих