GREEN ACADEMY III” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 3 дахь жилдээ ажилтан, албан хаагчдаа чадавхжуулах GREEN ACADEMY сургалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь хувь хүний хөгжил рүү чиглэсэн бөгөөд хэрхэн сэтгэл санаагаа өөдрөг байлгах, гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрах, ажилдаа хэрхэн бүтээлч, сэтгэл хангалуун байх тухай сэдвийн дор явагдсан юм. Сургагч багшаар ажилласан гэр бүл судлаач Ж.Баясгалан, Хувь хүний хөгжлийн сургагч А.Амаржаргал, зохион байгуулсан ажилтнууд болон дэмжиж ажилласан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сэтгэгдэл бичих