ЭР ЗОРИГ, ХҮЧ ЧАДЛЫН БЭЛЭГДЭЛ БОЛСОН ХОНГОРЗУЛ

Хонгорзул цэцгийг эртний Грекээр Гладиолус буюу “Бяцхан илд” хэмээн нэрлэдэг. Энэ цэцгийг эр зоригийн бэлэгдэл болгон ихэвчлэн эрэгтэй хүнд бэлэглэдэг байжээ.

Хонгорзул цэцгийг эртний Грекээр Гладиолус буюу “Бяцхан илд” хэмээн нэрлэдэг. Энэ цэцгийг эр зоригийн бэлэгдэл болгон ихэвчлэн эрэгтэй хүнд бэлэглэдэг байжээ.

Харахад нүд булаам үзэсгэлэнтэй энэ цэцэг нь сортоосоо хамаарч цагаан, ягаан, улбар шар, улаан гэсэн дөрвөн өнгөөр дэлгэрч 1-1,5 метр хүртэл өндөр болж ургадаг. Түүнчлэн, чийглэг орчинд дуртай хүйтэнд тэсвэртэй учраас намар 10-р сарыг дуустал цэцэглэдэг юм.

Ямар ч хөрсөнд сайн ургадаг онцлогтой Хонгорзул цэцгийг сонгинолог булцуугаар үржүүлэх нь илүү найдвартай байдаг. Гэрлэнд маш дуртай ургамал учраас гэрэлтэй, салхи багатай газрыг сонгож тариалдаг.

Та бүхэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр амарч, зугаалж явахдаа бүрэн боловсорч дэлбээгээ нээсэн Хонгорзул цэцгийг харж сонирхоорой.