Мод сөөгний арчилгааны ажил эхэллээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хаврын мод, бут, сөөгний арчилгааны ажил эхэллээ. Хавар шохой хийх нь таримал мод, сөөгний арчилгааны гол ажлын нэг юм. Мод, бут, сөөгийг ургамлын өндрөөс нь харж байгаад гол ишинд нэгэн жигд өндөртэй шохойн түрхлэг хийж өгнө. Мөн шохойн нь модыг хортон шавжаас хамгаална. Гол ишээр дамжин дээшээ авирч буй хортон шавж холтос болон гол иш нь гэмтсэн модны завсар зайгаар хоёрдогч хортон нэвтрэн орохоос хамгаална. Үүнээс гадна мод, сөөгний ишинд мeханик гэмтэл үүссэн холтос, модлог нь гэмтсэн ишийг нар салхи модны чийг алдалтаас хамгаалж шохойн түрхлэг хийх нь амьдрах хувийг нь нэмэгдүүлж өгдөг.

Сэтгэгдэл бичих