“ЦИ ШИНЬ САН”-ГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО

Тайвань улсын органик хөдөө аж ахуйн “Ци Шинь сан”-гийн төлөөлөгчид “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр зочилж хамтран ажиллах санал солилцлоо. Тус уулзалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилтан албан хаагчдыг Тайвань улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх тухай ярилцсан юм. Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж цэцэрлэгжүүлэлт болон ойжуулалтын хэлбэрээр мод тарьж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих