ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛЫН ТУХАЙ СУРГАЛТ БОЛЛОО

Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Баянзүрх дүүргийн Онцгой Байдлын Хэлтэстэй хамтран “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилтан албан хаагчдад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа. Хавар болж хуурайшилт эхэлсэн энэ үед болзошгүй эрсдэлийг тооцоолох, урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд яаралтай арга хэмжээг хугацаа адалгүй авах нь манай байгууллагын чухал ажлуудын нэг байдаг. Энэхүү сургалтыг зохион байгуулж, хамтран ажилласан Нийслэлийн Онцгой Байдлын Газрын Эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан Ахлах мэргэжилтэн Д.Нямдорж, Баянзүрх дүүргийн Онцгой Байдлын Хэлтсийн Гамшлын эрсдэлийн удирдлага үнэлгээ хариуцсан Мэргэжилтэн У.Мягмарсүх болон баг хамт олонд нь талархал илэрхийлье !

Сэтгэгдэл бичих