ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН “ЗҮРХНЭЭСЭЭ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

“Монголын улаан загалмай нийгэмлэг” олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэгийн үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүрийн 5-р сард зохион байгуулдаг. Энэ хүрээнд тус үйл ажиллагааг “ЗҮРХНЭЭСЭЭ” уриатайгаар “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн”-д тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус аян нь олон нийтийн дунд хүнлэг, энэрэнгүй үзэл санааг сурталчлах, уриалах, түгээн дэлгэрүүлдэгээрээ онцлогтой. “Зүрхнээсээ” арга хэмжээний хүрээнд “Монголын улаан загалмай нийгэмлэг”-ийн үйл ажиллагааг сурталчилсан гишүүд, - Сайн дурын идэвхтэн гишүүдийг элсүүлэх, - Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих, - Иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, - Гамшгийн үед “Анхны тусламж, сэтгэл зүйн анхны тусламж” хэрхэн үзүүлэх тухай практик сургалт, - Хүүхэд, залууст зориулж, “Open Mic” нээлттэй арга хэмжээ гэх мэт олон арга хэмжээг зохион байгууллаа.

Сэтгэгдэл бичих