“МАСА -КОРДОДРОМ” НИСЛЭГИЙН ТАЛБАЙН НЭЭЛТ БОЛЛОО

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д хүүхэд залууст нисэх загварын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “МАСА-Кордодром” нислэгийн талбайг байгуулсан. Тус талбайн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж нисэх спортод дуртай хүүхэд багачууд өргөнөөр оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд зориулан “Жолоодлогот уран нислэгийн нээлтэй тэмцээн” зохион байгуулж шилдгүүдээ тодруулсан юм. Түүнчлэн бага насны хүүхдүүдэд зориулсан нисэх сургалт, жолоодох загварын үзүүлэх тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгууллаа.

Сэтгэгдэл бичих