ЗАВХАН АЙМГИЙН СОНГИНО СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

ЗАВХАН АЙМГИЙН СОНГИНО СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

Завхан аймгийн Сонгино сумын төлөөлөгчид “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр зочилж, мэргэшсэн инженерүүдээс туршлага судлан зөвлөгөө мэдээлэл авлаа. Тус уулзалтын хүрээнд Монгол улсдаа цорын ганц жишиг хүрээлэн болсон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн бүтэц, зохион байгуулалт, талбай, ногоон байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм. Нийтдээ 973 га талбайг хамардаг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 183 га талбайд хийгдсэн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын тухай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү. Оюунзул танилцууллаа.

Ийнхүү туршлага судалснаар аймаг, сумдад модыг зөв тарьж, арчилж ургуулах ажлын хөрөнгө санхүү, цаг хугацааг хэмнэсэн үр өгөөжтэй ажил болж байгааг Сонгино сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Засаг даргын орлогч дарга Ц.Цэрэнпүрэв онцлон хэлж байлаа.

 

Сэтгэгдэл бичих