МОД УСАЛГААНЫ ЭКО ХУВИНГ ТУРШИХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Тайвань улсын органик хөдөө аж ахуйн “Ци Шинь сан”-гаас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилтан, албан хаагчдад мод услахад зориулсан эко хувинг турших практик сургалт явууллаа. Тус хувин нь Тайвань улсад туршилтаар ашиглаж, улмаар амжилттай хэрэгжүүлжээ. Эко хувин нь усыг маш бага зарцуулдаг бөгөөд 5 жилийн дотор байгальдаа шингэдэг ээлтэй бүтээгдэхүүн болсноороо онцлогтой. Сургалтад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Ерөнхий инженер Б.Оргилсайхан, Мод Арчилгааны инженер Д.Буянхишиг,Олон нийттэй харилцах, Маркетингийн мэргэжилтэн А.Энэрэлт нар хамрагдлаа.

Сэтгэгдэл бичих