ХАВРЫН МОД ТАРИЛТ ЭХЭЛЛЭЭ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас жил бүр зохион байгуулдаг хаврын бүх нийтээр мод тарих өдрүүд өнөөдөр эхэллээ. Мод тарилтын үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон бусад зочид төлөөлөгчид оролцсон юм. Энэ хаврын мод тарилтаар манай байгууллага 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, 3000 гаруй иргэний захиалгаар Голт бор, Өрөл, Далан хайс, Тэхийн шээг, Гүйлс, Буйлс, Агч, Шар хуайс, Улиас, Хайлаас гэсэн нийт 10 төрлийн 10 мянга гаруй модыг цэцэрлэгжүүлэлт хэлбэрээр тарьж байна. Мод тарихаар ирсэн иргэн бүрд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олон мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, модыг хэрхэн зөв суулгах, арчлах зэрэг мэдээлэл зааварчилгааг өгч, зөвлөж ажиллалаа. Түүнчлэн цаашдын усалгаа, арчилгааг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээс гүйцэтгэж, тарьсан суулгац бүрийг мод болгохын төлөө хичээн ажиллах юм.

Сэтгэгдэл бичих