ХАВРЫН МОД ТАРИЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хаврын мод тарилтын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн үйл ажиллагааны нээлтэд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн хамт олон энэ хаврын тарилтаар цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр 100 гаруй албан байгууллага, 3000 орчим иргэдтэй хамтран 10 мянган мод тарьж байна. “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ хаврын мод тарилтад төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллага, иргэд, гэр бүлүүд идэвх санаачлагатай оролцож байгаа. Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгчид буюу Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл 1 000 мод, Социал Демократ Монголын Оюутны холбоо 1 000 мод тарьж хаврын мод тарих өдөрт нэгдлээ. Иргэн, аж ахуй нэгжүүдийн суулгасан суулгац бүрийн цаашдын усалгаа, арчилгааг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээс бүрэн хариуцаж, тарьсан суулгац бүхнийг мод болгохын төлөө хичээн ажиллах болно. БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ

Сэтгэгдэл бичих