САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ БҮРЭН ШИНЭЧЛЭЛЭЭ
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн сагсан бөмбөгийн талбайг бүрэн засварт оруулж шинэчлэлээ. Тус ажлыг “GN BEVERAGES” LLC компани хамтын ажиллагааны хүрээнд шинэчлэн засварласан юм.
Зуны улиралд дунджаар 12-20 мянган хүн үйлчлүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д хүүхэд залуусын 60 орчим хувь нь сагсны талбайд чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Тиймээс сагсан бөмбөгийн талбайг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу шинэчлэн засварлаж ашиглалтад орууллаа.
Нийслэлийн хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сагсан бөмбөгөөр хичээллэж биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан “GN BEVERAGES” LLC компанийн хамт олон, Пепси брэндэд талархал илэрхийлье.
Сэтгэгдэл бичих