“KFC LAND-АЗ ЖАРГАЛЫН ХОТХОН” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭЛЦЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА
“KFC LAND-АЗ ЖАРГАЛЫН ХОТХОН” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭЛЦЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА “Таван богд фүүдс-KFC брэнд” ХХК нь арван жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд шаардлагатай байгаа хүүхдийн тоглоомын талбай, ээжүүд, ахмадууд, гэр бүлд амрах орчин, залууст спортоор хичээллэх, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах цогцолбор талбайг байгуулахаар усалгааны систем бүхий ногоон байгууламжийн орчинтой нь олон улсын стандартад нийцүүлэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж “KFC LAND-АЗ ЖАРГАЛЫН ХОТХОН”-ыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Энэ хүрээнд “Таван богд фүүдс” ХХК, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын төлөөллүүд, инженер техникийн ажилчид урьдчилсан байдлаар талбайн тохижилтын ажилтай танилцаж санал бодлоо солилцлоо. Тохижилтын ажлыг хүлээлцсэний дараа цаашдын арчилгаа, хамгаалалтыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бүрэн хариуцах бөгөөд Нийслэлийн өмчид хүлээлгэх өгөх юм.
08 сарын 05 99
Сэтгэгдэл бичих