ТАЛБАЙН ХӨЛ УРГАМЛЫГ УСТГАХ, ХАДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ТАЛБАЙН ХӨЛ УРГАМЛЫГ УСТГАХ, ХАДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Зуны улиралд цэцэг ногоо дэлгэрэхийн хэрээр талбайн хөл ургамал болох шарилж, харшил үүсгэгч луулийн төрлийн ургамлууд ихээр нэмэгддэг. Тиймээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөн хийх, алхаж гүйхээр ирсэн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор талбайн хөл ургамлыг хадах, зулгаах ажил тогтмол хийгдэж байна. Ялангуяа хүүхэд залуусын ихээр үйлчлүүлдэг спорт талбай, дугуйн зам дагасан ногоон байгууламжийн зүлгийг хадаж тарман, хог хаягдлыг нь ачиж тээвэрлэж байгаа юм.

Энэ хүрээнд хөл ургамал устгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй хамтран 80 гаруй га талбайн шарилж, луулийн төрлийн харшил үүсгэгч ургамлыг бүрэн хадаж, үндсийг нь зулгаан устгал хийлээ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нь Туул голын ай сав, Нийслэлийн цэвэр усны ундарга дээр байрладаг тул ургамал хамгааллын зориулалттай аливаа химийн бодис хэрэглэж болдоггүй учраас талбайд ургасан хөл ургамлыг үндсээр нь зулгаан механик аргаар хадаж устгаж байна. Хөл ургамлыг устгах, хадах ажил 8-р сарын 20-нийг дуустал хуваарийн дагуу үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих