ТАЛБАЙН БОЛОН ХҮЛЭМЖНИЙ УСАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА

ТАЛБАЙН БОЛОН ХҮЛЭМЖНИЙ УСАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА

Нийслэл хотыг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” жилийн дөрвөн тарьсан мод сөөгөө арчилж усалдаг.

Энэ хүрээнд ногоон байгууламжийн арчилгааны хуваарийн дагуу талбайн болон хүлэмжийн усалгааг тогтмол хийж гүйцэтгэж байна.

Мод сөөг өвслөг ургамлын өсөлт хөгжилтөнд ус чийг хамгийн чухал үүрэгтэй.

Мод сөөг зүлэгний усалгаанд байгалийн хур тунадсаас гадна нэмэлт усалгаа зайлшгүй шаардлагатай байдаг.

Ялангуяа зуны улиралд мод сөөг ургамлыг услахдаа өглөөний 10 цагаас өмнө, үдшийн 19 цагаас хойш усалбал ус чийгээ бүрэн авч, зөв арчилгаа болдог байна.

Түүнчлэн усалгааг хиймэл нуур болон цөөрмийн, эсвэл өмнөх өдөр савлаж бүлээссэн усаар услах нь илүү тохиромжтой байдаг байна.

Сэтгэгдэл бичих