БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ "ДУГУЙТАЙ ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ"-Т УРЬЖ БАЙНА

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ "ДУГУЙТАЙ ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ"-Т УРЬЖ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Дугуйтай гэр бүл” нөхөрлөл хамтран дугуйтай өдөрлөгийг 2023.09.10-ны өдрийн 12 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Дугуйн талбайд зохион байгуулахаар боллоо.



Амралтын өдрөө гэр бүлийн хамт дугуйн спортын талаар мэдээлэл зөвлөгөө авч, дугуй унаж сурах хялбар аргаас суралцах боломжтой.

Унадаг дугуй нь зөвхөн спорт, хобби төдий бус хүн бүрт хүртээмжтэй хэрэглээ, Амьдралын Хэв Маяг - Тээврийн Хэрэгсэл бөгөөд цаг минутаар харанга дэлдэх уур амьсгалын өөрчлөлтөд өртөөд байгаа эх дэлхийгээ аврах НОГООН ТӨЛӨВЛӨГӨӨ ба ШИЙДЭЛ-ийн нэг эд эс гэдгийг “Дугуйтай гэр бүл” нөхөрлөлийнхэн онцолж байна.

Сэтгэгдэл бичих