“ӨГЛӨӨНИЙ РИТМ” ДАСГАЛЫН ДАВАЛГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

“ӨГЛӨӨНИЙ РИТМ” ДАСГАЛЫН ДАВАЛГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

“Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ арван жилийнхээ ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг дэмжин, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг сурталчлах, уриалах зорилгоор “Өглөөний ритм” дасгалын давлагааг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” -гийн Цагдаа талбайд эхлүүллээ.



Өглөөний цэвэр агаарт мэргэжлийн багшийн заавар зөвлөгөөний дагуу дасгал хөдөлгөөн хийж ажлын ачаалал, стрессээ тайлах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй.

Амралтын өдрөө эрүүл мэнддээ анхааран дасгал хөдөлгөөн хийж, зөв боловсон өнгөрүүлэхийг урьж байна.

Сэтгэгдэл бичих