“АНХНЫ ТУСЛАМЖ АМЬ АВАРНА” ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Эрүүл мэндийн хөгжлийн зуун нийгэмлэг” НҮТББ болон эрүүл мэндийн салбарын холбогдох байгууллагууд хамтран “Анхны тусламжийн үзүүлэх сургалт”-ыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Цагдаа талбайд зохион байгууллаа.
Тус сургалтад иргэд, олон нийт идэвхтэй хамрагдан, аюул осолд орсон хүнд анхны тусламжийг зөв үзүүлэх, хиймэл амьсгаа хийх, түлэгдсэн үед авах яаралтай арга хэмжээ болон боолт хийх зэрэг мэдлэгт суралцсан юм.
Аливаа осол гамшиг тохиолдсон үед гэмтэж, бэртсэн хүнд анхны тусламжийг зөв үзүүлснээр амь насыг нь аврах чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Иймээс цаашид ч иргэн бүр анхны тусламжийн суурь ур чадвар, хүний амийг аврах “Анхны тусламж үзүүлэх” тухай ойлголттой байж, шаардлагатай тохиолдолд хүний амь насыг аварч сурах чухал сургалтад идэвхтэй хамрагдаж байх шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагынхан онцолсон юм.
Сэтгэгдэл бичих