АМРАЛТЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН “ДУГУЙТАЙ ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ” БОЛЛОО
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай дугуйтай гэр бүлийн өдөрлөг зохион байгууллаа.
Иргэд олон нийт амралтын өдрөө эрүүл, цэвэр агаарт гэр бүлийн хамт салхилангаа дугуй унаж хөдөлгөөнөө идэвхжүүлэх, дугуйн спортын тухай мэдлэгээ нэмэгдүүлэх, түүнчлэн анхлан дугуй унаж байгаа хүүхдүүддээ хэрхэн зөв унаж сурах тухай мэдээлэл зөвлөгөө авах боломжтой, үр өгөөжтэй өдөрлөг болсон юм.
Мөн унадаг дугуй нь нэгэн төрлийн тээврийн хэрэгсэлд багтдаг бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлоос сэргийлэх чухал шийдлүүдийн нэг гэдгийг “Дугуйтай гэр бүл” нөхөрлөлийн хамт олон онцолж байсан юм.
Сэтгэгдэл бичих