ЭРҮҮЛ, ЭНГИЙН, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЖ ЗАНШИЦГААЯ

ЭРҮҮЛ, ЭНГИЙН, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЖ ЗАНШИЦГААЯ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ “Аруна натур органик” ХХК хамтран ЭРҮҮЛ, ЭНГИЙН, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх, хүн бүр экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд байгальд ээлтэй органик бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлздэг болсон байна.

Эрүүл, органик бүтээгдэхүүн гэдэг нь химийн бодисын нэмэлт орцгүй, хүний эрүүл мэндэд хоргүй, цэвэр ургац хураалтаас шууд үйлдвэрлэлд нэвтрүүлдэг бүтээгдэхүүнийг хэлдэг.

Хэдийгээр хүн бүр эрүүл мэнддээ анхаардаг ч чухам органик бүтээгдэхүүний ач холбогдлын тухай ойлголт харьцангуй бага байдаг байна.

Тиймээс амралтын өдрүүдэд зохион байгуулсан цэвэрлэгээний, ахуйн хэрэглээний Эрүүл, энгийн, эко бүтээгдэхүүнийг иргэд, олон нийтэд таниулах өдөрлөг чухал ач холбогдолтой, мэдээлэл түгээсэн өдөрлөг боллоо гэдгийг иргэд хэлж байлаа.

Сэтгэгдэл бичих