ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД!

ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД!

Иргэдийн эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд манай байгууллагын ажилчид өглөөнөөс орой хүртэл сэтгэл гарган ажилладаг.

Гэвч “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр амарч зугаалж буй зарим иргэд тагтаа хооллох, хог хаягдлаа зориулалтын бус газар хаях, зам дагуух гэрэлтүүлэг, сандал зэрэг тохижилтуудыг эвдэх гэх мэт ухамсаргүй үйлдлийг ихээр гаргаж байна.

Ялангуяа иргэд тагтааг ихээр хооллож байгаа нь цэцэрлэгт хүрээлэнд тагтаа үүрлэх нөхцөлийг бүрдүүлж, тоо толгой нь хэвийн хэмжээнээс ихсэх, өд сангас нь хүрээлэн буй орчныг бохирдуулснаас үүдэн тоосонцор үүсгэж, ханиад томуу дэгдээх, харшил үүсгэх шалтгааныг нэмэгдүүлж байна.

Тиймээс Нийслэл хотод төдийгүй Монгол улсад цорын ганц жишиг болсон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээ иргэн бүр хайрлаж, энэ мэт ухамсаргүй үйлдэл гаргахгүй байхыг уриалж байна.

 

Сэтгэгдэл бичих