ДУГУЙТ ТЭШҮҮРЭЭР ГУЛГАХ НЬ БҮХ ХЭСГИЙН БУЛЧИНГ ХӨГЖҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

ДУГУЙТ ТЭШҮҮРЭЭР ГУЛГАХ НЬ БҮХ ХЭСГИЙН БУЛЧИНГ ХӨГЖҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Нийслэл хотын хамгийн цэвэрхэн шинэхэн “ДУГУЙТ ТЭШҮҮР”-ээр эрүүл агаарт аюулгүй орчинд гулгахыг хүсвэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн “Экстрим” спортын талбайг зориорой.

“Экстрим” спортын талбайг өнгөрсөн хавар бүрэн шинэчлэн засварлаж, 7-р сард цоо шинэ өнгө төрхтэй, шинэ шинэлэг үйлчилгээтэйгээр дахин ашиглалтад оруулсан юм.

Энд нэг дор 70-80 хүн гулгах боломжтой бөгөөд анхлан гулгагч нартаа үндсэн техник, аюулгүй ажиллагааны сургалтыг үнэ төлбөргүй үзүүлж байгаа юм.

Дугуйт тэшүүрээр гулгах нь хөл, гэдэс болон их биеийн бүх булчинг зэрэг хөгжүүлдэг бөгөөд биеийн тэнцвэрийг сайжруулдаг олон талын үр өгөөжтэй спорт юм.

Экстрим талбай өдөр бүр 12:00-00:00 хооронд ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих