УСНЫ САЛБАРЫНХАНДАА ЗОРИУЛСАН “УСЖУУЛАГЧ ТӨГӨЛ”-ТЭЙ БОЛЛОО

УСНЫ САЛБАРЫНХАНДАА ЗОРИУЛСАН “УСЖУУЛАГЧ ТӨГӨЛ”-ТЭЙ БОЛЛОО

“Эрдэнэ дриллинг” ХХК 20 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д “Усжуулагч төгөл”-ийг байгуулан ахмадуудаа хүлээн авч, танилцууллаа.

Тус бүтээн байгуулалт нь “Цагаан өвгөн буюу усны өвгөн, Урт наст зургаа” хэмээх гурван метр өндөр гантиг чулуун сийлбэр, амрах хэсгийг тохижуулсан бөгөөд мөнхийн хөдөлгөөн, зогсолтгүй үргэлжлэхийн бэлгэдэл болсон “Арга билэг”-ийн талбайг төглийн үүдэн хэсэгт байгуулжээ.

Нийт 900м2 талбайг хамарсан энэхүү төгөл дээр 20 гаруй төрлийн жимсний болон гоёлын модод ургаж байгаа бөгөөд бүрэн автоматжуулсан усалгааны систем, цэвэр усны систем, гэрэлтүүлгийн хамт зүлэгжүүлэлтийг бүрэн шийдэж иж бүрэн тохижуулсан цогц бүтээн байгуулалт болсон юм.

Сэтгэгдэл бичих