ЭНЭ НАМРЫН ХАМГИЙН ЭХНИЙ МОД ТАРИЛТ ӨНӨӨДӨР БОЛЛОО
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь жил бүрийн хавар намрын бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулдаг.
Тэгвэл энэ намрын хамгийн эхний тарилтыг “Газопровод союз Восток” ХХК агч, далан хайс, хайлаас гэх мэт 330 ширхэг мод тарьж намрын мод тарилтын ажлыг эхлүүллээ.
Мод тарилтын ажилд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 13 жилийн туршлагатай мэргэшсэн, мэргэжлийн инженер техникийн ажилчид зааж зөвлөн хамтран ажилласан юм.
Манай хамт олон та бүхний тарисан мод бүхнийг чин сэтгэлээсээ хайрлаж, арчилж ургуулах болно.
Намрын мод тарилтын эхний өдөр бороо хуртай ч дулаахан сайхан өдөр тохиолоо.
Хамтран ажилласан “Газопровод союз Восток” ХХК-ийн хамт олны ажил үйлсэд амжилт хүсье.
БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ
Сэтгэгдэл бичих