“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ ИТГЭЛ НАЙДВАРЫН ГҮЙЛТ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ ИТГЭЛ НАЙДВАРЫН ГҮЙЛТ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Хүн бүр хүүхэд насандаа хөгжиж, ирээдүйн зан авир, оюун ухаанаа олж төлөвшдөг.

Бидний ирээдүй болсон хүүхэд бүр баяр хөөртэй, сэтгэл тайван орчинд өсөж хүмүүжих ёстой.

Тиймээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь хүүхэд хамгаалал, хүчирхийлэлтэй тэмцэх олон арга хэмжээг дэмжин ажилладаг.

Өнөөдөр “Хүүхдийн төлөөх итгэл найдварын гүйлт”-ийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь зорилтот бүлгийн хүүхдүүд эрсдэлд өртсөн, тусламж үзүүлэх шаардлагатай багачуудыг бие даасан хувь хүн бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой.

Хүн бүр өөртөө итгэлтэй байж аливаа хүчирхийлэл, эрсдэлээс өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн мэдлэг, бэлтгэлтэй байж төлөвшихөд нөлөөлөх нь бид бүгдийн үүрэг юм.

Хүүхэд хамгаалал, халамжийн үйл ажиллагаа явуулдаг “Кристина Нобелийн Хүүхдийн сан”-гийн хамт олонд талархал илэрхийлье.

ХҮҮХДИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨХ ЁСГҮЙ!

Сэтгэгдэл бичих