“МОНГОЛЫН ҮСЧИН, ГОО САЙХАНЧДЫН ХОЛБОО”-НЫ ХАМТ ОЛОН 500 МОД ТАРЬЖ ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА
Ахуйн үйлчилгээ үүсэж хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан “Монголын үсчин, гоо сайханчдын холбоо”-ны хамт олон шар хуайс, хайлаас зэрэг 500 мод тарьж төгөл байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд аймаг, Нийслэлээс нийт 52 салоны 300 гаруй үсчин, гоо сайханчид цугларч нэг өдрийг мод тарин эрүүл агаарт өнгөрүүллээ.
Түүнчлэн зөвхөн энэ намар мод тариад зогсохгүй ирэх хаврын тарилтаар нэмж тарин төглөө ойжуулах зорилготой байгаагаа илэрхийлж байлаа.
Та бүхний сэтгэл гарган тарьсан мод нэг бүрийг манай байгууллагын 13 жилийн туршлагатай инженер техникийн ажилтнууд жилийн дөрвөн улирлын турш арчилж, усалж ургуулахын төлөө ажиллах болно.
БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ
Сэтгэгдэл бичих