НАМРЫН МОД ТАРИЛТЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

НАМРЫН МОД ТАРИЛТЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ намрын бүх нийтээр мод тарих өдрүүдийг 10-р сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэ намрын мод тарилтаар манай хамт олны зүгээс АГЧ, ТЭХИЙН ШЭЭГ, ГҮЙЛС, ИНТООР, МОНОС, ГОЛТБОР, ӨРӨЛ, НОХОЙН ХОШУУ, ҮХРИЙН НҮД, УЛИАС, ХАЙЛААС, БУРГАС, ШАР ХУАЙС гэх мэт 13 төрөл зүйлийн мод, сөөгийг иргэн албан байгууллагуудад санал болгож байна.

Та бүхэн намрын мод тарилтад оролцож захиалга өгөхийг хүсвэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн баруун талын зогсоолын хажууд байрлах Төв оффис дээр ирж модны төрлөө сонгон захиалаарай.

Түүнчлэн 7555-4646, 88089454 дугаараар холбогдон урьдчилан захиалах боломжтой.

Сэтгэгдэл бичих