ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН “ХОТ ТОХИЖИЛТ”-ЫН ГАЗРЫН АЖИЛТАН АЛБАН ХААГЧДАД ЦОГЦ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН “ХОТ ТОХИЖИЛТ”-ЫН ГАЗРЫН АЖИЛТАН АЛБАН ХААГЧДАД ЦОГЦ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Намрын мод тарилтын бэлтгэл ажил эхэлсэнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хот тохижилтын ажилтан, албан хаагчид “Ногоон байгууламж байгуулах тухай цогц сургалт, зөвлөгөө мэдээлэл авлаа.

Тус сургалтаар манай байгууллагын 13 жилийн туршлагатай мэргэшсэн есөн инженер

• Ногоон байгууламжийн ач холбогдол

• Мод сөөг тарих арга технологи

• Мод сөөгийн арчилгаа

• Ургамлын өвчин, хортонтой тэмцэх

• Нэг наст цэцэг болон зүлэг тарих, арчлах аргачлал

• Ногоон байгууламжийн усалгаа ба усжуулалтын систем

• Мод үржүүлгийн газар байгуулах нь

• Мод сөөгийн үр бэлтгэх нь

• Хашаандаа мод тарих төлөвлөгөө

• Ногоон байгууламжид хэрэглэх багажтай аюулгүй ажиллах нь гэсэн сэдвээр онол, практик хослуулан зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн нийтдээ 973 га талбайг хамардаг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд хийгдсэн бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын тухай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү. Оюунзул танилцууллаа.

Монгол улсын цорын ганц жишиг болсон цогцолбор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг манлайлан ажиллаж байгаа.

Энэ хүрээнд 21 аймгийн ногоон байгууламж байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудаас зөвлөгөө мэдээлэл авах хүсэлт ихээр ирүүлдэг.

Тиймээс ногоон байгууламжийг дэмждэг бусад аймаг, дүүргийн цэцэрлэгт хүрээлэнгийнхэн ирж туршлага судлах тухай хүсэлтийг бид хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгсөөр байна.

БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ

Сэтгэгдэл бичих