“ОРЧЛОН” СУРГУУЛИЙН БАГАЧУУД МОД ТАРИХ АЧ ХОЛБОГДЛЫН ТУХАЙ МЭДЛЭГТЭЙ БОЛЛОО

Сүүлийн жилүүдэд иргэд олон нийтийн мод тарих идэвх санаачилга эрс нэмэгдсэн. Энэ нь байгаль дэлхийдээ бодит хөрөнгө оруулалт хийж цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэж буйн тод илрэл юм. Тийм ч учраас ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд багачууд мод тарих, арчилж ургуулж сурах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Тухайлбал ерөнхий боловсролын “Орчлон” сургуулийн гуравдугаар ангийн сурагчид анги хамт олноороо мод тарих хүсэлтээ ирүүлсэн бөгөөд мод тарихад хэрэгцээтэй мэдлэг мэдээлэлтэй болох сургалтыг авлаа. Тус сургалтыг 12 жилийн туршлагатай, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Ургамал хамгааллын мэргэжилтэн, инженер Ш.Болорцэцэг зохион байгуулсан юм. Тэрээр • Мод тарих ач холбогдол • Арчилгаа, усалгаа • Цөлжилтийн эсрэг модны ач тус гэх мэт сэдвээр багачуудад мэдээлэл өглөө. Хүүхэд бүр байгаль дэлхийгээ хайрлах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд дор бүрнээ хичээж модыг хайрлан, тарьж ургуулж байхаа илэрхийлж байсан юм. Цаашид ч мод ургуулахын ач холбогдлыг бага наснаас нь хэлж ойлгуулж байх нь асар чухал гэдгийг мэргэжлийн багш нар хэлж байлаа.

Сэтгэгдэл бичих