МОНГОЛЫН БАГШ НАРЫН 57 ДАХЬ УДААГИЙН БАЯРЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 57 ДАХЬ УДААГИЙН БАЯРЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Жил бүрийн 10-р сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын баярын өдөр болгон 1994 онд ЮНЕСКО тунхаглажээ. Манай улсад энэхүү баярыг 1966 оны 2-р сард анх тэмдэглэж эхэлсэн бөгөөд “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10-р сарын энэ өдөр тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулан Засгийн газраас шийдвэрлэжээ.



Багш нарын баярын өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Эх орныхоо жаргалтай ирээдүйг бүтээх хойч үеийг мэдлэг боловсролтой хийгээд эрүүл чийрэг, эерэг зан суртахуунтай, хүмүүжил төлөвшилтэй бахархалт иргэн болгон өсгөж хөгжүүлэхийн төлөө эрдэм чадал, авьяас билэг, хүч чадлаа дайчлан ажиллаж буй Монголын нийт эрдэмтэн багш нартаа

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН БАЯРЫН ӨДРИЙН ХАЛУУН МЭНД ХҮРГЭЕ

Сэтгэгдэл бичих