МОД ТАРИХ ИРГЭДИЙН ОРОЛЦОО ИДЭВХТЭЙ БАЙНА
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ намрын бүх нийтийн мод тарилтын өдрийг 10-р сарын 14,15-ны өдөр болгон зарласан.
Гэсэн ч иргэдийн мод тарих хүсэлтийн дагуу талбайд мод тарих ажил эхэлсэн байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр “Базура” ХХК-ийн хамт олон мод тарьж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.
Мод тарилтад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн туршлагатай мэргэшсэн инженер техникийн ажилчид зааж зөвлөн хамтран ажилласан юм. Манай хамт олон та бүхний тарьсан мод бүхнийг чин сэтгэлээсээ хайрлаж ургуулах болно.
Намрын мод тарилтаар хамтран ажилласан танай байгууллагын хамт олны ажил үйлсэд амжилт хүсье.
БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД
ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ
Сэтгэгдэл бичих